Хамгийн сайн хөл бөмбөгчин хэн бол?
Хамгийн сайн хөл бөмбөгчин хэн бол? “Рено” корпораци автомашин болон түүний эд ангийн үйлдвэрлэл эрхлээд өдгөө 118 жилийг ардаа орхижээ. Өнөөдөр дэлхийн 128 орны олон сая хүн Рено автомашины хэрэглэгч болоод байна.

Тус корпорацийн туулсан амжилтын зам тийм ч дардан шулуун байгаагүй. Нийгэм, эдийн засаг, цаг үеийн өөрчлөлт шинэчлэл, зах зээлийн шилжилт хөдөлгөөн, төр засаг, олон улсын харилцаа гээд чамгүй олон асуудал бэрхшээл басхүү шийдлүүдийг араасаа дагуулдаг эдгээр хүчин зүйлсүүдийн сайн муу нөлөөг тойрч биш дайрч гарсан түүхтэй.

Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн “Рено”-гийнхон байгууллагынхаа дотоод дүрэм журам, компаний үнэт зүйлс, алсын хараа, зорилго зорилт, үүрэг хариуцлага зэрэг байгууллагын амин чухал үзэл баримтлалуудыг тодорхойлж ажилласан хэдий ч ажилчид албан хаагчдынх нь зүгээс онцлон тэмдэглэсэн нэгэн чухал зүйл бол ажлаа урам зоригтой, эрч хүчтэй хийхийн гол хөшүүрэг, хөдөлгөх хүч нь тэдний хүсэл тэмүүлэл хэмээсэн байдаг.

Өндөр ур чадвар бүхий ажилчид өөрсдийн хүсэл тэмүүллээ өдөр бүр урлаж буй авто хэрэгслийнхээ хийц загвар, найдвартай байдалд шингээн бүтээдэг. Тус корпорацийн ажилчдын хоорондын харилцаа, ёс суртахууны асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн ёс зүйн дүрэм нь 14 орны хэл дээр хэвлэгдсэн бөгөөд энэхүү бичиг баримт нь түүний 130.000 мянган албан хаагчдад тухайлан хүргэгдсэн байдаг.

Уг ёс зүйн кодыг хамгийн анхан шатны ажилчнаас эхлээд удирдах албан тушаалтан хүртэл нэгж ажилтан бүр дагаж мөрддөг тухай байгууллагын удирдлагууд бахархалтай өгүүлдэг байна.

Европ стандарт, чанар, хямд үнэ, үйлдвэрийн баталгаа, аюулгүй найдвартай байдлыг олон улсын зах зээлд санал болгож, энэ нь дэлхийн хэрэглээ болтлоо сэтгэл ханамжийг төвлөрүүлэн ихээхэн хэмжээний ашиг орлого бүрдүүлж, борлуулалтын хэмжээ нь жилээс жилд тогтвортой өссөөр байгаа тус корпораци энэхүү үзүүлэлтээ урт удаан хугацаанд барих стратеги төлөвлөгөө боловсруулсан байна.

Ингэхдээ инноваци, шинэчлэлийг гол болгон ажиллах юм. Инноваци, загвар дизайнаас эхлэн эдийн засгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болох үйл явц нь амьдралыг илүү хялбар болгоод зогсохгүй эрх чөлөө, ашиг тус, харилцаа холбоо, эко цэвэр орчинг ирээдүйд бий болгодог хэмээн “Рено”-гийнхон тодорхойлсон.

Одоогийн байдлаар тэд гурван чухал инновацийн чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа нь цахилгаан хөдөлгүүрт автомашин, цахим тоноглолт автомашин, бие даасан (жолоочийн шаардлагагүй) автомашин зэрэг болно. Дээрх зорилтын хүрээнд Renault-Nissan-Mitsubishi холбоо инновацийг хөгжүүлэх, түүний бодит байдал дээрх туршилтуудыг хийх болон эко ирээдүйг бүтээхийн тулд хамтарч ажиллаж байгаа юм.
22 Хуваалцсан Facebook Twitter Google+